ОБЕГ: Шар усны үерийн эрсдэлтэй тул бага насны хүүхдийг гол мөрний мөсөн дээр бүү тоглуул

 Цаг агаар дулаарч, гол мөрөн, нуурын ус гэсэж, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үер үүсгэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс шар усны үерээс сэргийлж, сэрэмжтэй байхыг иргэдэд анхааруулж байна.

Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг нь үерийн эрсдэлтэй бүсэд багтдаг. Үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан айлуудад эрсдэлтэй бүсээс нүүх  шаардлага хүргүүлдэг ч биелүүлдэг хүмүүс маш цөөн байдаг гэдгийг албаныхан хэллээ.

Нийслэлийн хэмжээнд үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах,  шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, үүрэг даалгавар өгсний дагуу дүүрэг бүр эрсдэлтэй газруудад далан суваг татаж, элс, шороогоор хамгаалалт хийж эхэлжээ.

Мөн иргэдийг үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдиролыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрсөн зам, гүүрнээс өөр гарц, гармаар зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments